“LV”-ийн тансаг зэрэглэлийн "нүүрний хамгаалалт" 961 ам.долларын үнэтэй
Нийтэлсэн огноо: 2020 оны 10 сарын 02 12:00
“Louis Vuitton” тансаг зэрэглэлийн "нүүрний хамгаалалт" танилцууллаа. 2021 оны “Cruise” коллекцид багтсан энэхүү бүтээгдэхүүн дээр “Louis Vuitton”-ийн логог алтлаг деталиар сийлжээ.
Мөн малгай болгож өмсөх боломжтой төдийгүй өнгө нь нарны гэрэлд бараан болж хувирдаг байна. Энэхүү нүүрний хамгаалалт нь 961 ам.долларын үнээр аравдугаар сарын 30-наас худалдаанд гарах ажээ. Үүнээс өмнө “Fendi”, “Palm Angels”, “Marine Serre”, “Cristian Siriano” брэндүүд тансаг амны хаалтууд танилцуулсан юм. Хэдий тийм боловч тэдгээр нь нүүрний хамгаалалт биш зөвхөн амны хаалтууд байжээ.
Н.Номин-Эрдэнэ | @Nominerdene_NDN
Холбоо барих: nominerdene.n@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2020-10-02 12:00
65330
BBJAX