“Lucid” Саудын Арабд үйлдвэрээ барина
Нийтэлсэн огноо: 2022 оны 01 сарын 13 15:20
АНУ-ын цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Lucid” компани 2025, 2026 он гэхэд Саудын Арабд шинэ үйлдвэрээ байгуулахаар төлөвлөж байна.
Энэ хүрээнд тус компани яриа хэлэлцээ хийх ажлаа эхлүүлжээ. 169 мянган ам.долларын үнэтэй “Air Sedan” загварыг үйлдвэрлэж буй тус компани Саудын Арабын Жидда хотод шинэ үйлдвэрээ барихаар төлөвлөж байгааг эх сурвалж мэдээллээ.
Сүүлийн арилжаагаар “Lucid” компанийн хувьцааны ханш 0.3 хувиар буурч, 45 ам.доллар хүрсэн байна.
О.Цэнгэг | @TsengegO
Холбоо барих: tsengeg.o@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2022-01-13 15:20
73930
BBJAX