“Los Angeles Lakers” баг 17 дахь түрүүгээ авлаа
Цар тахлын үед Орландогийн “Disney World”-д явагдсан “NBA”-ийн “Playoff”-ийн тоглолтууд өндөрлөж, 2020 оны аварга багаар “Los Angeles Lakers” тодорлоо.
Ингэснээр түүхэндээ 17 дахь аваргын цомоо хүртэж, аваргалсан тоогоороо мөнхийн өрсөлдөгч “Boston Celtics”-тэй тэнцэж ирлээ. Баг нь 2010 оноос хойш анх удаа аварга авсны дараа Лос Анжелес хотынхон гудамжинд цуглан баяраа тэмдэглэжээ.
Үүнээс гадна 2020 оны финалын үнэ цэнтэй тоглогчоор өнөө цагийн шилдэг тоглогч Леброн Жеймс тодорсон байна. Тэрбээр финалын зургаа дахь тоглолтод 28 оноо, 14 самбараас бөмбөг авалт, 10 оновчтой дамжуулалт өгчээ. Леброн Жеймс дөрвөн удаа аварга авахдаа “MVP” шагналыг дөрвөн удаа хүртсэн байна. Мөн “Miami Heat”, “Cleveland Cavaliers”, “Los Angeles Lakers” гэсэн гурван өөр багийн нэр дээрээс финалын үнэ цэнтэй тоглогчоор нэрлэгдсэн түүхэн дэх анхны тоглогч болсон юм.
Б.Ариунболд
Холбоо барих: ariunbold.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com