“Lithium Power International” Чили дэх литийн төслийг 100 хувь эзэмшихээр төлөвлөж байна
Нийтэлсэн огноо: 2022 оны 06 сарын 23 17:00
Австралийн “Lithium Power International” компани Чили дэх Марикунга литийн төслийн цорын ганц эзэмшигч болохоор төлөвлөж байна.
Энэ хүрээнд хамтрагч түншүүдтэйгээ нэгдэхээр зорьж байгаагаа мэдээллээ. Одоогоор “Lithium Power International” компани Марикунга төслийн 51.5 хувийг эзэмшиж байгаа аж. Төслийг 100 хувь эзэмшихийн тулд бусад талуудтай нэгдэхээс гадна 161 сая ширхэг хувьцаагаа нэмж арилжих юм байна.
Төслийг 100 хувь эзэмшсэнээр шийдвэр гаргах үйл явцыг хялбар болно гэж тус компани үзжээ.
Г.Хулан | @KhulanGanzorig
Холбоо барих: khulan.g@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2022-06-23 17:00
76576
BBJAX