“LG Electronics” цахилгаан автомашин цэнэглэх бизнест үйл ажиллагаагаа өргөжүүлнэ
Нийтэлсэн огноо: 2022 оны 06 сарын 27 15:00
БНСУ-ын “LG Electronics” компани цахилгаан автомашины цэнэглэгч үйлдвэрлэдэг “Applemango” компанийг худалдан авснаа мэдээллээ.
Одоогоор хэлцлийн дүн нийтэд тодорхой болоогүй байна. Хэлцлийн хүрээнд “LG Electronics” компани “Applemango”-ийн 60 хувийг худалдан авчээ. Харин “GS Energy” болон “GS Neotek” компаниуд үлдсэн 40 хувийг худалдан авсан талаар мэдээллээ.
“LG Electronics” энэ ондоо багтаан Сөүлээс өмнө зүгт 60 км-ийн зайд орших Пёнтек дахь парктаа цахилгаан автомашин цэнэглэгчийн үйлдвэр барихаар зорьж байна.
О.Цэнгэг |@TsengegO
Холбоо барих: tsengeg.o@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2022-06-27 15:00
76628
BBJAX