“Lexus” брэнд “LC 500” загвараа танилцуулна
“Toyota Motor” компанийн “Lexus” брэнд дөрвөн жилийн өмнө анх танилцуулж байсан “LF-LC” загварынхаа эцсийн хувилбарыг бэлэн болгосон байна. “2+2” буюу урдаа хоёр, ардаа хоёр жижиг суудалтай хоёр хаалгатай энэ төрлийн автомашин “SC” загварын үйлдвэрлэл 2010 онд зогссоноос хойш “Lexus” брэндэд дутагдаж байсан юм. “LC 500” хэмээх энэхүү шинэ загвар ирэх нэгдүгээр сард болох “Detroit”-ийн авто шоуны үеэр олон нийтэд танилцуулагдах товтой байна. Гэхдээ 2018 оноос худалдаанд гарч магадгүй гэдгийг эх сурвалжууд онцолж байна. “IHS Automotive”-ийн мэдээлснээр “LC 500” загвар жилд ердөө 2000-2500 ширхэг үйлдвэрлэгдэнэ. Харин үнийн хувьд 150 мянган ам.доллар байх магадлалтай гэдгийг салбарын шинжээчид таамаглаж байгаа юм. Дашрамд дурдахад “LC 500” нь тансаг зэрэглэлийн автомашины зах зээлд “BMW”-ийн “6-Series” болон “Mercedes-Benz”-ийн “S-Class” загваруудтай өрсөлдөх юм байна.
Э.Эрдэнэтуяа
Холбоо барих: erdenetuya.e@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com