“Lenovo” “BlackBerry"-ийг худалдан авч магадгүй
Канадын ухаалаг гар утас үйлдвэрлэгч “BlackBerry” компанийн “BlackBerry 10” загварын гар утасны борлуулалт үйл ажиллагааг нь хангалттай дэмжиж чадаагүйгээс тус компанийг зарж магадгүй болоод байна. “BlackBerry” компанийн төлөөлөн удирдах зөвлөлөөстус компанийн үнэ цэнэ, үйл ажиллагааны хүрээг нэмэгдүүлэх арга замыг олж илрүүлэх, хамтрах болон борлуулах асуудлыг судлахаар тусгай хороог томилжээ. Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаас гаргасан мэдэгдэлд “JP Morgan & Chase” банк санхүүгийн зөвлөгөөг өгнө гэсэн байна. Энэхүү мэдээлэл гарсны дараа “BlackBerry” компанийн хувьцааны ханш Нью-Йоркын хөрөнгийн бирж дээр 10 хувиар өсч, нэгж хувьцааны ханш нь 10.78 ам.долларт хүрчээ. Энэ нь өнгөрсөн гуравдугаар сараас хойш хувьцааны ханш нь нэг өдрийн дотор хамгийн ихээр өссөн үзүүлэлт болжээ. Хэрэв “BlackBerry” компани боломжтой худалдан авагч олсон тохиолдолд хөрөнгийн биржээс хувьцаагаа татах юм байна.Шинжээчид Ази номхон далайн бүсийн компаниуд, ялангуяа “Lenovo” компани “BlackBerry “компанийг худалдан авах санал тавьж магадгүй гэж үзэж байгаа ажээ.
Г.Ану
Холбоо барих: anu.g@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com