“Kraken” крипто бирж Абу Дабид үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авав
Дэлхийн томоохон крипто биржүүдийн нэг “Kraken” Абу Дабид үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авлаа.
Тус компани энэ оны II эсвэл III улирлаас Абу Дабид үйл ажиллагаагаа эхлүүлэхээр төлөвлөж байгааг Гүйцэтгэх захирал нь мэдээлсэн байна. Ингэснээр найман сая гаруй хэрэглэгчтэй “Kraken” крипто бирж дирхамаар виртуал хөрөнгө худалдан авах, арилжих, гүйлгээ хийх, хөрөнгө оруулахыг зөвшөөрөх юм байна.
Дэлхийн улс орнууд крипто зах зээлийн зохицуулалт дээр хатуу байр суурь баримтлах болсон юм. Харин Арабын Нэгдсэн Эмират улсын криптод ээлтэй бодлогын нөлөөгөөр виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч компаниуд тул улсад үйл ажиллагаагаа өргөжүүлж эхлээд байна.
Г.Хулан | @KhulanGanzorig
Холбоо барих: khulan.g@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com