“KFC”-ийн БНХАУ дахь борлуулалт 13 хувиар буурсан байна
“KFC” болон “Pizza Hut” сүлжээ зоогийн газруудыг эзэмшдэг “Yum! Brands” компанийн үйлчилгээний салбарын БНХАУ дахь борлуулалт өнгөрсөн долдугаар сард 13 хувиар буурсан байна. БНХАУ-ын хэрэглэгчид энэ оны эхээр дэгдсэн шувууны томуунаас болж, тахианы мах хэрэглэхээс татгалзаж байгаа нь тус компанийн борлуулалт огцом буурахад хүргэжээ. “Yum! Brands” компани нийт орлогынхоо 50 орчим хувийг БНХАУ дахь таван мянга 980 зоогийн газраасаа олдог аж. "YUM! Brands" нь дэлхийн 120 гаруй улсад 38 мянга орчим ресторан ажиллуулдаг бөгөөд өнгөрсөн 2012 онд 13.6 тэрбум ам.долларын орлоготой ажиллажээ.Тус компани "KFC", "Pizza Hut", "Taco Bell" зэрэг тахианы мах, пицца болон Мексик хоолны салбартаа тэргүүлэгч сүлжээ ресторануудыг эзэмшдэг юм. БНХАУ дахь “KFC” зоогийн газрын борлуулалт сүүлийн нэг жилийн хугацаанд 16 хувиар буурсан бол “Pizza Hut” зоогийн газрын борлуулалт гурван хувиар өсчээ.
Г.Ану
Холбоо барих:anu.g@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com