“Kering”-ийн орлого III улиралд 1.2 хувиар буурч 3.72 тэрбум евро болов
“Gucci” болон “Bottega Veneta” зэрэг тансаг зэрэглэлийн брэндүүдийн борлуулалт сайн байснаар толгой компани болох “Kering”-ийн орлого өнгөрсөн улиралд 1.2 хувиар буурч, 3.72 тэрбум евро буюу 4.4 тэрбум ам.доллар болжээ.
Эдийн засагчид 9.1 хувиар буурна гэж таамаглаж байсантай харьцуулахад энэ нь сайн үзүүлэлт болсон аж. Өнгөрсөн онд “Kering”-ийн нийт орлогын 60 хувийг “Gucci” дангаараа бүрдүүлсэн бөгөөд III улиралд “Gucci”-ийн орлого 8.9 хувиар буурсан байна.
“Louis Vuitton”, “Christian Dior” зэрэг брэндүүдийг эзэмшдэг “LVMH” группийн санхүүгийн жилийн III улирлын үзүүлэлт сайн гарсны дараа хөрөнгө оруулагчид тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниудаас ихийг хүлээх болжээ.
Д.Баярцэцэг
Холбоо барих: bayartsetseg.d@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com