“JPMorgan Chase” АНУ-ын эдийн засгийн 2022 оны өсөлтийн төсөөллөө бууруулав
“JPMorgan Chase” АНУ-ын эдийн засгийн 2022, 2023 оны өсөлтийн төсөөллөө бууруулсан байна. Тухайлбал: 2022 оны хоёрдугаар хагасын өсөлтийн төсөөллөө гурван хувь байсныг 2.4 хувь болгож буурууллаа.
Мөн 2023 оны эхний улирлын өсөлтийн төсөөллөө 2.1 хувь байснаас 1.5 хувь болгон бууруулсан байна. АНУ-ын хөрөнгийн зах зээл унасан, ипотекийн зээлийн хүү өссөн, мөн ам.долларын ханш худалдааны гол түншүүдийн валютын эсрэг чангарч байгаа зэрэг нь төсөөллийг бууруулахад нөлөөлсөн гэж тайлбарлажээ.
АНУ-ын Холбооны Нөөцийн банкны тэргүүн Жером Пауэлл “Инфляц бодитоор саарах хүртэл арга хэмжээ авсаар байна” гэдгээ мэдэгдсэн юм. Өөрөөр хэлбэл сүүлийн 40 жилийн дээд түвшинд хүрээд байгаа инфляцыг сааруулахын тулд эдийн засгийн өсөлтөө сааруулахаас өөр аргагүй боллоо гэж үзэж байна.
Г.Хулан | @KhulanGanzorig
Холбоо барих: khulan.g@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com