“iPhone”-ийн үйлдвэрлэлийг 30 хувиар бууруулжээ
“Apple” компани энэ улиралд “iPhone” гар утасны үйлдвэрлэлээ өнгөрсөн улирлаас 30 хувиар бууруулсан гэж “Nikkei” мэдээллээ. Ам.долларын ханш чангарсны улмаас дийлэнх зах зээлд “iPhone”-ийн үнэ нэмэгдэж, эрэлт буурахад нөлөөлсөн байна. Хэдий тийм боловч байдал ирэх улирлаас сэргэнэ гэж таамаглажээ. “Nikkei”-ээс өмнө “JP Morgan”, “Wall Street”-ийн шинжээчид “iPhone”-ийн борлуулалт буурч байгаа талаар анхааруулсан юм. Дэлхийн хамгийн үнэ цэнэтэй компанийн борлуулалтын дийлэнх хувийг “iPhone” бүрдүүлдэг. “iPhone”-ийн борлуулалт зах зээлд гарсан 2007 оноос хойш жил бүр тогтмол өсөлттэй гарч байгаа ажээ. Дашрамд дурдахад "iPhone" нь "Microsoft"-ийн 1975 оноос хойш бүтээсэн "Windows", "Office", "Xbox", "Bing", "Windows Phone" зэрэг бүх бүтээгдэхүүнээс илүү үнэ
цэнэтэйд тооцогддог байна.
Д.Хаш-Эрдэнэ
Холбоо барих: khasherdene.d@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com