IntelliNews: Монгол Улс Узбекистан руу махны экспортоо нэмэгдүүлэхээр төлөвлөж байна
Нийтэлсэн огноо: 2022 оны 06 сарын 07 11:40
Монгол Улс чартер нислэгээр Узбекистан руу мах болон бусад хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн экспортлохоор төлөвлөж байгааг “IntelliNews” мэдээллээ.
Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Узбекистан улсад айлчлах үедээ Монгол Улс 70 сая орчим толгой малтайгаа тодотгож, махны нийлүүлэлтээ нэмэгдүүлэх санал тавьсныг онцолжээ.
Мөн одоогоор хоёр улс хоорондын худалдаа тээвэрлэлтийг газраар гүйцэтгэдэг бөгөөд худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд чартер нислэг эхлүүлэхийг санал болгосон байна.
Б.Энхжин
Холбоо барих: enkhjin.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2022-06-07 11:40
76197
BBJAX