“Intel” орлогын төсөөллөө бууруулсан нь компьютерын эрэлт багасаж байгааг харууллаа
Нийтэлсэн огноо: 2022 оны 04 сарын 29 11:00
Хагас дамжуулагчийн үйлдвэрлэлээр тэргүүлэгч “Intel” компани II улирлын орлогын төсөөллөө 18 тэрбум ам.доллар болгон буурууллаа.
Шинжээчид тус компанийг II улиралд 18.5 тэрбум ам.долларын орлоготой ажиллана гэж төсөөлж байв.
“Intel” орлогын төсөөллөө бууруулсны дараа сүүлийн арилжаагаар хувьцааны ханш нь дөрвөн хувиар буураад байна. Тус компани орлогын төсөөллөө дахин бууруулж байгаа нь өргөн хэрэглээний компьютерын эрэлт буурч байгааг харуулж байна.
Оны эхний улиралд “Intel”-ийн борлуулалт буурч, 18.4 тэрбум ам.доллар болжээ. Харин цэвэр ашиг нь 8.1 тэрбум ам.доллар болсон байна.
О.Цэнгэг | @TsengegO
Холбоо барих: tsengeg.o@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2022-04-29 11:00
75499
BBJAX