IATA: Агаарын тээврийн салбар 2023 оноос ашигтай ажиллаж эхэлнэ
Агаарын тээврийн салбар 2023 оноос ашигтай ажиллаж эхэлнэ гэж Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбоо (IATA) мэдээллээ.
Ирэх оноос ихэнх улсад агаарын тээврийн хөдөлгөөн цар тахлын өмнөх үеийн түвшинд хүрч, зарим улсад цар тахлын өмнөх үеийг давж гарна гэж тооцоолж байгаа аж.
Харин энэ онд агаарын тээврийн салбар 9.7 тэрбум ам.долларын алдагдалтай байна гэж Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбоо тооцоолжээ. Үүнтэй харьцуулахад өнгөрсөн оны аравдугаар сард тус холбоо агаарын тээврийн салбар 2022 онд 11.6 тэрбум ам.долларын алдагдал хүлээнэ гэж мэдээлж байсан юм.
Үүнээс гадна оны эхний таван сарын байдлаар Монгол Улсын агаарын тээврийн салбарын орлого өмнөх оны мөн үеэс 86 хувиар өсөж, 100 тэрбум төгрөг хүрсэн байна. Хэдий тийм боловч энэ нь цар тахлын өмнөх буюу 2019 оны мөн үетэй харьцуулахад 33.4 хувиар бага үзүүлэлт юм.
Б.Есүйхулан
Холбоо барих: yesuikhulan.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com