I-IX сард барилга угсралт, их засварын ажил өмнөх оны мөн үеэс 17.2 хувиар буурчээ
Барилга угсралт, их засварын ажил энэ оны эхний есөн сарын урьдчилсан гүйцэтгэлээр 3.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 17.2 хувиар буурлаа.
Дийлэнх буюу 97 хувийг дотоодын барилгын байгууллагууд гүйцэтгэсэн байна. Дотоод, гадаадын барилгын байгууллагын гүйцэтгэсэн барилга угсралт, их засварын ажил аль аль нь их хэмжээгээр буурчээ. Тухайлбал: өмнөх оны мөн үеэс 17.6 хувиар буурсныг статистикийн мэдээллээс харж болохоор байна.
Харин гадаадын барилгын байгууллагын гүйцэтгэл 2018 оны мөн үед 577.6 тэрбум төгрөг байсан бол цар тахал гарснаас хойш буюу сүүлийн хоёр жилийн хугацаанд 85-87 тэрбум төгрөг болж эрс буурчээ.
Цар тахлын үеийн хөл хорионы улмаас гаднаас ажиллах хүчин оруулж чадахгүй нөхцөл үүсэж, барилгын салбарт гаднын хөрөнгө оруулалт зогсонги байдалтай байгаа юм.
Барилгын байгууллагын гүйцэтгэсэн барилга угсралт, их засварын ажлын 33.8 хувийг орон сууцны бус барилга, 32.8 хувийг орон сууцны барилга эзэлж байна. Харин 2.5 хувийг их засварын ажил эзэлж байгаа ажээ.
Э.Одончимэг
Холбоо барих: odonchimeg.e@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com