I-II сард гадаад худалдааны бараа эргэлт өмнөх оноос 23.4 хувиар өсөв
2019 оны эхний хоёр сарын дүнгээр гадаад худалдааны нийт бараа эргэлт өмнөх оны мөн үеэс 23.4 хувиар өсөж, 1.9 тэрбум ам.доллар хүрсэн байна.
Тайлант хугацаанд экспортын дүн импортын дүнгээс 256.1 сая ам.доллароор давж, гадаад худалдааны баланс эерэг гарсныг Гаалийн ерөнхий газар онцоллоо. Оны эхний хоёр сард нийт экспорт өнгөрсөн онтой харьцуулахад 30.4 хувиар өссөн байна. Нийт экспортын 75.5 хувийг эрдэс бүтээгдэхүүн эзэлжээ. Харин өнгөрсөн онд 40 орчим хувь хүрээд байсан импортын өсөлт саарч оны эхний хоёр сард 15.4 хувиар өссөн байна. Импортын гол бараануудаас дурдвал машин механик, тоног төхөөрөмж ба эд анги, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг , нефтийн бүтээгдэхүүн зэрэг голложээ.
Б.Бямбасүрэн| @byambasuren_b
Холбоо барих: byambasuren.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com