“Hyundai Motor”, “Kia”-ийн байгальд ээлтэй автомашины борлуулалт 3 сая давав
Нийтэлсэн огноо: 2022 оны 06 сарын 20 17:00
“Hyundai Motor” болон түүний охин компани “Kia”-ийн байгальд ээлтэй автомашины борлуулалт гурван сая давсан байна.
БНСУ-ын тэргүүлэх автомашин үйлдвэрлэгч компани оны эхний таван сард 393 мянган байгальд ээлтэй автомашин борлуулжээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 42.6 хувиар өссөн үзүүлэлт боллоо. Борлуулалтын дийлэнхийг нь хагас болон бүрэн цахилгаан автомашин эзэлж байгаа аж.
“Hyundai Motor” болон “Kia” хосолмол хөдөлгүүртэй автомашин үйлдвэрлэж эхэлснээс хойш 13 жилийн дараа ийнхүү байгальд ээлтэй автомашины борлуулалт нь гурван сая хүрчээ.
Б.Аззаяа | @AzzayaaB
Холбоо барих: azzaya.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2022-06-20 17:00
76483
BBJAX