Hyundai Motor: 2016 онд борлуулалтын өсөлт буурна
БНСУ-ын тэргүүлэх автомашин үйлдвэрлэгчид болох “Hyundai Motor”, “Kia Motors” компаниуд энэ онд борлуулалтын өсөлт 10 жилийн доод түвшинд буурна гэж таамаглаж байна. Дээрх компаниудын удирдлага оны эхэнд ажилчиддаа хандаж хийсэн мэдэгдэлд нийт борлуулалт өмнөх оны 8 сая автомашинаас 8.13 сая болж өсөх төлөвтэй байгааг онцолжээ. Өөрөөр хэлбэл 2006 оноос хойших хамгийн бага хувийн өсөлтийг харуулах хүлээлттэй байна. БНСУ-ын автомашин үйлдвэрлэгчид 2015 онд БНХАУ-ын эдийн засаг удааширч, эрэлт буурснаар борлуулалтын зорилтоо биелүүлж чадаагүй юм. Мөн валютын ханш унаснаар ОХУ, Бразилийн зах зээлээс олох орлого буурсан байна. Албан эх сурвалжийн мэдээлснээр энэ онд “Kia Motors” компани Мексикт шинэ үйлдвэр нээж, борлуулалтаа нэмэх зорилготой байгаа ажээ.
Б.Дашням
Холбоо барих: dashnyam.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com