“Hyundai Motor”-ийн борлуулалт зорилттоо хүрэхгүй байх төлөвтэй байна
БНСУ-ын автомашин үйлдвэрлэгч “Hyundai Motor” компани энэ онд 5.05 сая автомашин борлуулна гэсэн зорилт тавиад байсан ч олон улс дахь эрэлт нь буурч байгаатай холбоотойгоор 2008 оноос хойш анх удаа борлуулалтын зорилтоо биелүүлж чадахгүй байдал үүсч магадгүй болохыг салбарын шинжээчид онцолж байна. БНХАУ-ын автомашины зах зээл 2009 оноос хойш “Hyundai Motor” компанийн хамгийн том зах зээлд тооцогдох болсон юм. Хэдий тийм боловч тус улсын эдийн засгийн өсөлт удааширч эхэлсэн нь эрэлтэд сөргөөр нөлөөлж эхэлжээ. Үүний зэрэгцээ хөгжиж буй орнууд ялангуяа ОХУ, Бразил зэрэг улсад валютын ханш суларч байгаа нь борлуулалт буурах нэг шалтгаан болоод байгаа аж. “Hyundai Motor” компани албан ёсны борлуулалтын мэдээллээ нэгдүгээр сарын 4-ний өдөр танилцуулах юм.
Э.Эрдэнэтуяа
Холбоо барих: erdenetuya.e@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com