“Huawei Technologies” компани “Samsung Electronics”-ийг шүүхэд өглөө
Нийтэлсэн огноо: 2016 оны 05 сарын 26 12:00
“Huawei Technologies” компани “Samsung Electronics”-ийг шүүхэд өгч, патентыг нь ашигласан учраас рояалти төлбөр шаарджээ. Дараа үеийн интернэтийн 4G сүлжээг ашиглах боломжтой “Samsung”-ийн төхөөрөмжүүдийг үйлдвэрлэхдээ "Huawei-ийн патентлагдсан 11 технологийг компанийн зөвшөөрөлгүй ашигласан" гэж Сан Францискогийн шүүхэд өгсөн байна. Хэдийгээр технологийг зөвшөөрөлгүй ашигласан ч “Samsung Electronics”-ийн бүтээгдэхүүнийг АНУ-д зарагдахыг хориглуулахаас илүүтэй патентын төлбөр нэхэмжилжээ. “Huawei Technologies” компани орлогынхоо 15 хувийг шинэ бүтээгдэхүүний судалгаа шинжилгээний ажилд зарцуулдаг байна.
Г.Ану
Холбоо барих: anu.g@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2016-05-26 12:00
31389
BBJAX