“Huawei” компани хос камертай "P9" гар утсаа танилцуулав
“Huawei” компани “Leica”-тай хамтран гаргасан хос камер бүхий “P9” гар утсаа танилцууллаа. Энэ төрлийн технологи нь зураг дарсны дараа зургийн фокусыг тохируулах боломжийг олгодог. Ингэснээр “P9”-өөр дарсан зургууд нь нээлттэй өрцтэй том линз ашигласан мэт харагдана гэсэн үг ажээ. Хос камер бүхий камертай гар утаснуудын хувьд линзүүд нь зургийг олон өнцгөөс авдаг учир өөр өөр дүрслэлийг буулгадаг байна. Мөн түүнчлэн зургийг RAW буюу түүхийгээр хуулан авч болдог нь зурагт засвар хийх боломжийг нэмэгдүүлэх аж. “Huawei” компани өнгөрсөн онд 106 сая ширхэг гар утас борлуулсан гэж “IDC” агентлаг тооцоолжээ. Энэ нь 2014 оноос 44.3 хувиар өссөн үзүүлэлт болж байна. Хэдий тийм боловч ухаалаг гар утасны зах зээлд тэргүүлэгч “Samsung” компани “Huawei”-ээс гурав дахин олон, “Apple” хоёр дахин олон төхөөрөмжийг борлуулжээ.
Г.Ану
Холбоо барих: anu.g@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com