“Honest Thief” кино 3.7 сая ам.долларын орлогоор “Box Office”-ийн жагсаалтыг тэргүүлэв
Лиам Нисоны тоглосон, амралтын өдрүүдэд нээлтээ хийсэн “Honest Thief” киноны нээлтийн орлого 3.7 сая ам.доллар давж, “Box Office”-ийн жагсаалтыг тэргүүллээ. “Rotten Tomatoes”-оос 38 хувь буюу "Тааруу" үнэлгээ авсан энэхүү кино олон улсад нийт 5.5 сая ам.долларын орлого олсон байна.
Харин нээлтээ хийсэн даруйдаа “Box Office”-ийн жагсаалтыг тэргүүлээд байсан “101” студийн бүтээл "The War with Grandpa" кино нэг байр ухарлаа. Энэхүү кино нээлтээ хийснээсээ хойш нийт 7.2 сая ам долларын орлого олоод байна.
Харин үзэгчид дунд хүлээлттэй байсан “20th Century” студийн бүтээл "The New Mutants" кино “Box Office”-ийн жагсаалтын долоодугаарт бичигдэж байна. 80 сая ам.доллароор бүтсэн "The New Mutants" кино нээлтээ хийснээс хойш нийт 41.9 сая ам доллар олжээ.
М.Эрхэс
Холбоо барих: erkhes.m@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com