"Guildford Coal” компани Баруун ноён уул ордын нүүрсийг БНХАУ руу экспортолно
Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Guildford Coal” компани Баруун ноён уул ордын нүүрсийг 2014 оны эхний улиралд БНХАУ руу экспортлохоор бэлтгэж байна. Үүнтэй холбогдуулан энэхүү худалдааг дэмжих зорилгоор “Noble Resources” компанитай 22 сая ам.долларын санхүүжилтийн талаар хэлэлцээрийг хийж дуусгасан байна. Дээрх хоёр компани БНХАУ руу нүүрс экспортлох тал дээр хамтарч ажиллах юм. “Guildford Coal” компанийн хувьд Баруун ноён уул ордоос БНХАУ-ын Цэхэ боомт хүртэл нүүрс тээвэрлэх хүнд даацын 98 км авто зам барьж дуусгаад байна. Харин Баруун ноён уул орд нь Нарийн сухайт, Овоот толгой ордоос 50 орчим км-ийн зайтай оршдог, 70.4 сая тонн нүүрсний нөөцтэй газар ажээ.
Т.Элиса
Холбоо барих: elisa.t@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com