“Google Street View”-д Улаанбаатарын 30 гаруй байгууллагын зураглал оржээ
Монголын соёлын баялгийн өв болон хотуудын зураглалыг “Google” компанийн (GOOG:NASDAQ) “Street View” үйлчилгээнд амжилттай оруулж эхэлсэн байна. Ойролцоогоор 200 гаруй соёлын өв болон 20 үзэсгэлэнг дижитал хэлбэрээр “Google”-ийн цахим санд бүртгэсэн. Үүнд Улаанбаатар хотын 30 гаруй байгууллагын дотор, гадна бүрэн зураглал багтсан байна.
Үзэсгэлэнгийн тухайд, Монголын үндэсний музей болон бусад музейн үзмэрүүдээс гадна наадам зэрэг арга хэмжээ, баярын талаар цахим үзэсгэлэн багтаж байгаа. “Google” компани Монгол Улсын Засгийн газартай хамтран энэ төслийг хэрэгжүүлж байгаа. Ингэснээр дэлхийн өнцөг булан бүрт Монголын соёлыг тараан түгээх боломж бүрдэх талаар “Google”-ийн төлөөлөгч онцоллоо.
“Google Street View” одоогоор дэлхийн 67 орны дүрслэлийг буулган авсан байна. Энэ мэдээлэл цахим ертөнцийн бүх хэрэглэгч үнэ төлбөргүй үзэх боломжтой байдаг.
Д.Хаш-Эрдэнэ
Холбоо барих: KhashErdene.D@bloombergtvmongolia.com