“Google” компани “Project Ara”-аас бусад ухаалаг гар утсаа үйлдвэрлэх сонирхолгүй байна
“Google” компани “Project Ara”-аас бусад ухаалаг гар утсаа өөрсдөө үйлдвэрлэх сонирхолгүй байгаа гэж тус компанийн Гүйцэтгэх захирал Сундар Пичай мэдэгдлээ. “Android” үйлдлийн системийн "цэвэр" хувилбарыг суулгадаг “Nexus” гар утсыг хийхдээ бусад үйлдвэрлэгчидтэй түншилсэн хэвээр байх боловч загвар гаргахад илүү оролцоотой байх аж. Хэдийгээр үндсэн хэсгүүдийг “Google” компани гүйцэтгэж байгаа ч нэмэлт залгах хэсгүүдийг бусад үйлдвэрлэгчид үйлдвэрлэхээр болжээ. “Project Ara” буюу модюлар гар утасны сэлбэг бүрийг нь эвлүүлэх боломжтой бөгөөд эхний хувилбарыг ирэх онд худалдаанд гаргах төлөвлөгөөтэй байгаа аж. “Google” компани “Nexus” гар утсыг “LG”, “HTC” болон “Huawei"-тай хамтран үйлдвэрлэж байсан юм. “Motorola”-ийн Ерөнхийлөгч асан Рик Остерлог “Google” компанид авсан нь "Компани техник хангамжийн салбар руу орохоор зэхэж байна" гэсэн таамаглалыг нэмэгдүүлж байгаа ажээ.
Г.Ану
Холбоо барих: anu.g@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com