“Google” компани “Аndroid Pay”-ийг танилцуулна
“Google” компани өөрийн “Аndroid Pay” үйлчилгээг өнөөдөр буюу есдүгээр сарын 11-нд танилцуулах товтой байна. Андройд гар утаснуудыг кредит карт болгон хувиргах энэхүү шинэ үйлчилгээ нь “Apple Pay”-тэй шууд өрсөлдөхөөс гадна “Google”-ийн мобайл төлбөрийн зах зээлд эзлэх хувь хэмжээг нэмэгдүүлэхэд чиглэгджээ. Дээрх үйлчилгээг ашиглахын тулд шинэ хэрэглэгчид “Google play”-ээс татаж авах хэрэгтэй бол “Google Wallet” аппликейшнийг хэрэглэгчид шинэчлэл хийхэд л болох юм. Өнгөрсөн тавдугаар сард анх танилцуулагдаж байсан төлөвлөгөөний хүрээнд “Google” нь “Macy’s”, “Whole food market” зэрэг хэд хэдэн газруудтай гэрээ хийгээд байгаагаа мэдэгдлээ. Урьдчилсан танилцуулгаас харахад “Android Pay”-ийн хэрэглэгчид АНУ-ын сая гаруй байршилд худалдан авалт хийх боломжтой юм байна.
Дашрамд дурдахад мобайл төлбөрийн зах зээл энэ онд 67 тэрбум ам.доллараар хэмжигдэж байгаа бол 2019 он гэхэд 142 тэрбум ам.доллар болж өсөх тооцоотой байгаа юм.
Дэлгэрэнгүйг "Android"-ийн албан ёсны блогоос уншина уу.
Э.Эрдэнэтуяа
Холбоо барих: erdenetuya.e@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com