Goldman Sachs: Эрчим хүчний үнэ эрэлтийг хязгаарлах хэмжээний өндөр биш байна
Нийтэлсэн огноо: 2022 оны 06 сарын 13 10:20
Эрчим хүчний үнэ эрэлтийг хязгаарлах хэмжээний өндөр биш байна гэж “Goldman Sachs”-ийн Түүхий эдийн судалгаа хариуцсан захирал Дамиен Корвалин мэдээллээ.
Тухайлбал: АНУ-д газрын тосны зах зээл хязгаарлагдмал байгаагаас түлшний үнэ шинэ дээд түвшинд хүрээд байгаа юм. Мөн үнийн огцом өсөлтийг үл харгалзан АНУ-д шатахууны эрэлт энэ онд дээд цэгтээ хүрээд байгааг Олон улсын эрчим хүчний агентлаг мэдээллээ.
Газрын тосны үнэ он гарсаар 60 гаруй хувиар өсөж, WTI төрлийн газрын тосны үнэ баррель нь 120 ам.доллар даваад байна. Улс орнуудын эдийн засаг цар тахлаас эргэн сэргэснээр газрын тосны эрэлт нэмэгдсээр байгаа юм.
Ц.Бадмаараг
Холбоо барих: badmaarag.ts@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2022-06-13 10:20
76313
BBJAX