“Gilead” COVID-19-ийг эмчлэх “Remdesivir” эмийн монополь эрхээсээ татгалзлаа
Нийтэлсэн огноо: 2020 оны 03 сарын 26 16:13
COVID-19-ийг эмчлэх "Remdesivir" эмийг турших шатандаа явж байгаа "Gilead" компани уг эмтэй холбоотой монополь эрхээсээ татгалзахаар хүсэлт гаргасныг АНУ-ын Хүнс, эмийн хяналтын удирдах газар хүлээн авсан байна. Өөрөөр хэлбэл шинэ эмээ зах зээлд 7 жил дангаараа нийлүүлэх тусгай статусаасаа татгалзлаа. "Gilead" компани хүн дээр хийж байгаа шинэ эмийн туршилт их цаг алдахгүй мэргэжлийн байгууллагын хяналтаар орж батлагдана гэж найдаж байгаа юм байна. Тиймээс тусгай эмийн зохицуулалтын нөхцөлд хамрагдах шаардлагагүй гэж үзжээ.
М.Золбоо
Холбоо барих: zolboo.m@bloombergtvmongolia.com
uyanga.m@bloombergtvmongolia.com
2020-03-26 16:13
61852
BBJAX