“Galaxy Note 5”-ийн үзгийг хэрэглэх гарын авлагатай заавал танилцаарай
БНСУ-ын ухаалаг гар утас үйлдвэрлэгч “Samsung Electronics” компани шинэ “Galaxy Note 5”-ийн электрон үзэгний талаар шүүмжлэгчдэд хариу өглөө. Нийгмийн сүлжээгээр бичихдээ “Galaxy Note 5”-ийн үзгийг зориулалтын сууринд хийхдээ буруу харуулсан тохиолдолд гэмтэх магадлалтай гэдгийг хүлээн зөвшөөрч, хэрэглэгчид гарын авлагатай сайтар танилцахыг зөвлөсөн байна. Түүнчлэн "Буруу харуулж хийсэн үзгийг хүчээр гаргаснаар төхөөрөмжийг гэмтээх аюултай. Гэхдээ энэ нь бүтээгдэхүүн доголдолтой гэсэн үг биш гэдгийг и-мэйлээр мэдэгджээ. Үүнээс өмнө иргэдийн буруу хэрэглээнээс болж “Apple”-ийн хэд хэдэн бүтээгдэхүүнтэй холбоотой санал, гомдол ирж байсан юм. Тухайлбал өнгөрсөн онд зарим хэрэглэгч “iPhone 6 Plus” гар утсыг өмднийхөө халаасанд хийхэд нугарсан хэмээн гомдол гаргаж байжээ.
Б.Дашням
Холбоо барих: dashnyam.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com