“Galaxy Digital Holdings”-ийн I улирлын ашиг $300 саяар буюу 12 хувиар буурах төлөвтэй байна
“Galaxy Digital Holdings” компанийн I улирлын ашиг 300 сая ам.доллароор буюу 12 хувиар буурах төлөвтэй байна. Ингэснээр тус компанийн зах зээлийн үнэлгээ 2.2 тэрбум ам.доллар болохоор байгаа аж.
Крипто зах зээлд үүссэн тодорхойгүй нөхцөл байдал болон ханшийн уналт үүнд голлон нөлөөлөхөөр байгааг тус компани мэдэгдсэн байна. Тухайлбал: “stable” буюу тогтвортой койн болох “TerraUSD” болон “Luna”-ийн ханшийн уналт крипто захад өргөн хүрээнд нөлөөлж байгаа юм. Сүүлийн долоо хоногт л гэхэд крипто зах зээлийн үнэлгээ 270 тэрбум ам.доллароор агшаад байна.
Мөн “TerraUSD”-ийг дэмждэг “Galaxy Digital Holdings”-ийн Гүйцэтгэх захирал Майкл Новограцын хөрөнгө 8.5 тэрбумаас 2.5 тэрбум ам.доллар болж буурчээ.
О.Цэнгэг | @TsengegO
Холбоо барих: tsengeg.o@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com