“FrontApp” $65 саяын хөрөнгө оруулалт татсанаар зах зээлийн үнэлгээ нь $1.7 тэрбум хүрэв
Нийтэлсэн огноо: 2022 оны 06 сарын 29 16:20
Харилцаа холбооны программ хангамж хөгжүүлэгч “FrontApp” компани “Salesforce Ventures” болон “Battery Ventures” тэргүүтэй компаниудаас 65 сая ам.долларын хөрөнгө оруулалт татсаны дараа зах зээлийн үнэлгээ нь 1.7 тэрбум ам.доллар хүрлээ.
2020 онд “FrontApp” санхүүжилт татсанаар зах зээлийн үнэлгээ нь 859 сая ам.доллар хүрээд байсан юм. Түүнээс хойш үнэлгээ нь ийнхүү хоёр дахин нэмэгдээд байна. Сан Францискод төвтэй тус компани дэлхийн 100 гаруй оронд 8000 орчим үйлчлүүлэгчтэй аж.
Тус компанийн цахим шуудан болон хэрэглэгчийн тусламжийн программ хангамжийг “Shopify”, “Airbnb” болон “Lyft” зэрэг компаниуд ашигладаг байна.
О.Цэнгэг | @TsengegO
Холбоо барих: tsengeg.o@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2022-06-29 16:20
76696
BBJAX