“Ford Motor”-ийн зах зээлийн үнэлгээ анх удаа $100 тэрбум давлаа
Нийтэлсэн огноо: 2022 оны 01 сарын 14 11:20
118 жилийн түүхтэй АНУ-ын тэргүүлэх автомашин үйлдвэрлэгч “Ford Motor” компанийн зах зээлийн үнэлгээ анх удаа 100 тэрбум ам.доллар давлаа.
Тус компани цахилгаан автомашины үйлдвэрлэлээ нэмэгдүүлж байгаа нь үүнд голлон нөлөөлсөн байна. “Ford Motor”-ийн хувьцааны ханш таван хувиар өсөж, 25.6 ам.доллар боллоо. Энэ нь сүүлийн 20 жилийн хамгийн өндөр дүн болж байна. Ингэснээр тус компани зах зээлийн үнэлгээгээр өрсөлдөгч “General Motors”, “Rivian” компаниудыг ардаа орхиод байна.
“Ford Motor” бүрэн цахилгаан “F-150 Lightning” Pick-Up загварынхаа үйлдвэрлэлийг хоёр дахин нэмэгдүүлнэ гэж мэдэгдээд байгаа юм.
О.Цэнгэг | @TsengegO
Холбоо барих: tsengeg.o@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2022-01-14 11:20
73948
BBJAX