"Facebook"-ийн "Siri"-тэй төстэй функц: "M"
"Facebook" компани "Apple"-ийн "Siri"-тэй төстэй, хэрэглэгч дуу хоолойгоороо үйлчилгээг нь удирдах шинэ функцийг танилцууллаа. "M" гэсэн нэртэй энэ функцийг "Facebook"-ийн "Messenger" аппликейшнээр дамжуулан ашиглах боломжтой.
Компанийн дэд ерөнхийлөгч Дэвид Маркус "M" функц нь "Messenger-ийн дотор байх хувийн туслах чинь бөгөөд таны өмнөөс танд хэрэгтэй мэдээллүүдийг олж өгөх болно" гэжээ. Тэрээр үргэлжлүүлэн:
Зах зээлд одоо нэвтрээд байгаа хиймэл оюун ухаанд суурилсан үйлчилгээнүүдтэй харьцуулахад "M" функц таны хүссэн зүйлийг хийж чадна. Таны өмнөөс худалдан авалт хийж, хайрт хүмүүст тань бэлэг хүргүүлж, зоогийн газарт ширээ захиалж, аялалын хуваарь болон уулзалтын цагийн хуваарийг тань зохицуулах болно.
"Facebook"-ийн удирдлагууд "M" функцийг "Siri", "Google Now" болон "Microsoft"-ийн "Cortana" зэрэг ижил төстэй үйлчилгээнээс илүү байна гэж мэдэгдсэн. АНУ-ын Сан Франциско хотод байх цөөн хэдэн зуун "Facebook" хэрэглэгч "M" функцийн эхний туршилтанд оролцоно гэж "Wired" сэтгүүлд бичжээ. Уг үйлчилгээ нь хэзээ "Facebook"-ийн бусад хэрэглэгчид хүрэх нь тодорхойгүй байгаа ч аажмаар нэвтрүүлнэ гэж компани мэдэгдээд байгаа юм.
Г.Ану
Холбоо барих: anu.g@bloombergtvmongolia.com