“Erdene Resource Development” I улиралд $1.2 саяын алдагдалтай ажиллажээ
Монгол болон Торонтогийн Хөрөнгийн биржид давхар бүртгэлтэй “Erdene Resource Development” компани I улиралд 1.2 сая ам.долларын алдагдалтай ажилласнаа тайлагналаа. Энэ нь өмнөх оны мөн үеэс бараг хоёр дахин өндөр дүн болж байна.
Тайлант хугацаанд тус компани “Баян хөндий” алтны дүүргийн нөөцийн хэмжээг нэмэгдүүлэхэд ихээхэн ахицтай байсныг тайландаа дурджээ.
“Erdene Resource Development” энэ оны эхний шатны хайгуулын ажлаа эхлүүлээд байна. “Хөндий” алтны дүүргийнхээ нөөцийг 60 тонн алттай дүйцэх хэмжээнд хүргэхээр ажиллаж байгаа аж.
Мөн шинээр нээж илрүүлсэн “Хар морийн дэл” болон “Улаан” алтны талбайн нөөцийг нэмэх чиглэлд анхааран ажиллаж байна. “Хар морийн дэл” цаашид орд болох магадлал өндөр байгааг “Erdene Resource Development”-ийн дэд Ерөнхийлөгч А.Билгүүн онцолж байлаа.
“Erdene Resource Development”-ийн дэд Ерөнхийлөгч А.Билгүүн
С.Өнөрсайхан | @unursaikhan_sor
Холбоо барих: unursaikhan.s@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com