“Erdene Resource Development” хаалттай хүрээнд хөрөнгө оруулалт татаж, C$6 сая төвлөрүүлнэ
Нийтэлсэн огноо: 2022 оны 06 сарын 29 10:20
Монгол болон Торонтогийн Хөрөнгийн биржид давхар бүртгэлтэй “Erdene Resource Development” компани цөөн тооны, томоохон хөрөнгө оруулагчдад хаалттай хүрээнд үнэт цаас санал болгон зургаан сая канад доллар татан төвлөрүүлэхээр зорьж байна.
Тус компани хаалттай хүрээнд нийт 20 сая ширхэг багц байршуулж, нэгжийг нь 0.30 канад доллароор санал болгожээ. Татан төвлөрүүлсэн хөрөнгөөр шинээр нээсэн “Улаан”, “Хар морь” талбайн хайгуулын ажлыг санхүүжүүлэх юм байна. Мөн “Баян хөндий” алтны төслийн хөгжүүлэлтэд зарцуулна гэж мэдэгдэлдээ дурджээ.
Хаалттай хөрөнгө оруулалтын хугацаа долоодугаар сарын 22-нд хаагдах төлөвтэй байна.
С.Өнөрсайхан | @unursaikhan_sor
Холбоо барих: unursaikhan.s@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2022-06-29 10:20
76670
BBJAX