“Entrée Resources” I улиралд $600 мянгын алдагдалтай ажиллав
Торонтогийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Entrée Resources” компани энэ оны эхний улиралд 600 мянган ам.долларын үйл ажиллагааны алдагдалтай ажилласнаа тайлагналаа. Алдагдал нь өмнөх оны мөн үеэс 20 хувиар өссөн байна.
“Entrée Resources” компанийн 2022 оны гол зорилт нь “Entrée Resources” болон “Оюу Толгой” компани хоорондын харилцааг зохицуулж байгаа хамтарсан үйлдвэрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах ажил байгаа аж. Энэ ажил дууссаны дараа “Entrée Resources” компани “Шивээ толгой”, “Жавхлант” лицензүүдээ “Оюу Толгой” компанид шилжүүлэх юм байна.
“Entrée Resources” компани энэхүү хамтарсан үйлдвэрийн гэрээний 20 хувийг эзэмшдэг.
С.Өнөрсайхан | @unursaikhan_sor
Холбоо барих: unursaikhan.s@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com