“De Beers” жижиг хэмжээтэй очир эрдэнийн үнийг өсгөв
Нийтэлсэн огноо: 2022 оны 06 сарын 10 14:00
ОХУ-ын эсрэг хоригууд үнэт чулууны зах зээлд хомсдол үүсгэж байгаагаас “De Beers” компани жижиг хэмжээтэй очир эрдэнийн үнийг өсгөхөөр болсон байна.
АНУ дэлхийн очир эрдэнийн нийлүүлэлтийн гуравны нэгийг бүрдүүлдэг ОХУ-ын “Alrosa” компанийн эсрэг хориг тавьснаар засаагүй очир эрдэнийн үнэ гуравдугаар сараас хойш өсжээ. Үүнтэй холбоотойгоор “De Beers” ирэх долоо хоногоос эхлэн жижиг хэмжээтэй очир эрдэнийн үнийг 5-7 хувиар нэмэгдүүлэхээр болсныг эх сурвалж мэдээллээ.
Очир эрдэнийн үнэ өссөөр буй ч зах зээлийн эрэлт өндөр хэвээр байгааг шинжээчид онцолж байна.
О.Цэнгэг | @TsengegO
Холбоо барих: tsengeg.o@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2022-06-10 14:00
76290
BBJAX