Cox Automotive: АНУ-д автомашины борлуулалт сүүлийн 10 жилийн доод түвшинд хүрэх төлөвтэй
Нийтэлсэн огноо: 2022 оны 06 сарын 30 11:00
АНУ-д автомашины борлуулалт 17.3 хувиар буурч, сүүлийн 10 жилийн хамгийн доод түвшинд хүрэхээр байгааг “Cox Automotive”-ийн шинжээчид мэдээллээ.
Хагас дамжуулагчийн хомсдол болон нийлүүлэлтийн сүлжээний доголдлын улмаас АНУ-д автомашины үйлдвэрлэл буурсаар байгаа аж. Түүнчлэн инфляцтай холбоотой болгоомжлол, хэрэглэгчдийн итгэл буурсан зэрэг нь зах зээлийг удаашруулж байна.
Харин Их Британид сүүлийн нэг жилийн хугацаанд анх удаа автомашины үйлдвэрлэл нэмэгджээ. Тухайлбал: тавдугаар сард автомашины үйлдвэрлэл 13 хувиар өссөн байна. Мөн цахилгаан автомашины үйлдвэрлэл хоёр дахин нэмэгджээ.
Э.Мишээлт
Холбоо барих: misheelt.e@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2022-06-30 11:00
76707
BBJAX