COVID-19 цар тахлын эрсдэлээс урьдчилан сэргийлж ХК-иуд хувьцаа эзэмшигчдийн хурлаа цахимаар хийхээр шийдвэрлэж байна
Нийтэлсэн огноо: 2020 оны 04 сарын 10 17:07
COVID-19 цар тахлын эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компаниуд хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа цахимаар явуулах шийдвэр гаргаж байна. Тухайлбал 2019 оны цэвэр ашгаас 799.8 сая төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн “Женко тур бюро” ХК IV сарын 15-ны өдөр хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа цахимаар хийхээр болсныг МХБ мэдээллээ. Мөн IV сарын 24-нд “Техник импорт” ХК, IV сарын 29-нд “Э-транс ложистикс” ХК, IV сарын 30-нд “Хөх ган” ХК-иуд хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа цахимаар явуулах ижил шийдвэрийг тус тус гаргаад байгаагаа МХБ-д мэдээлжээ.
Б.Энхжин
Холбоо барих: enkhjin.b@bloombergtvmongolia.com
uyanga.m@bloombergtvmongolia.com
2020-04-10 17:07
62307
BBJAX