“COVID-19” цар тахал хяналтаас гарсанд АНУ БНХАУ-ыг буруутгасан хэвээр байна
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео "Шинэ төрлийн “коронавирус” Уханийн лабораториос алдагдсаныг нотлох хангалттай баримт байна" гэж мэдэгдсэнээ арай өөрөөр тайлбарлаж эхэлсэн ч БНХАУ-ыг буруутгасан хэвээр байна.
Лхагва гарагт хийсэн мэдэгдэлдээ БНХАУ-ын Засгийн газрын хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийн он сар, дарааллыг тодотгож, "Анхлан олон нийтэд анхааруулсан эмч нарын амыг барьсан" гэжээ. Мөн "Одоо хүртэл вирусийн дээжээ хуваалцаагүй, цар тахлын анхны тохиолдлыг ил болгоогүй хэвээр байна" гэж шүүмжилжээ.
Энэхүү мэдэгдлийн хариуд БНХАУ-ын Гадаад харилцааны яам "Бусдад бурууг тохох тоглоомоо зогсоох цаг болсон" гэж мэдэгдсэн юм.
Б.Дашням | @Dashnyam_tsahir
Холбоо барих: dashnyam.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com