COVID-19-ийн халдварын 76 тохиолдол батлагдаж, 2 хүн нас барлаа
Дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн байдлаар Монгол Улсад PCR шинжилгээгээр COVID-19-ийн халдварын 76 тохиолдол батлагдав. Нийслэлд 48, орон нутагт 28 тохиолдол бүртгэгджээ. Улсын хэмжээнд “коронавирус”-ийн халдварын батлагдсан тохиолдол 469 мянга 830 болоод байна.
Сүүлийн нэг хоногт “коронавирус”-ийн халдварын улмаас хоёр хүн нас барсныг Эрүүл мэндийн яам мэдээллээ. Монгол Улсад гуравдугаар сарын 16-наас хойш COVID-19-ийн шалтгаант нас баралт бүртгэгдээгүй юм. Өнөөдрийн байдлаар COVID-19-ийн нэн хүнд хэлбэрээр 2179 хүн эндээд байна.
COVID-19-өөр өвчилсөн 239 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 13 хүний биеийн байдал нэн хүнд, 160 хүний биеийн байдал хүндэвтэр байгааг Эрүүл мэндийн яам мэдээлэв.
М.Аминаа
Холбоо барих: aminaa.m@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com