COVID-19-ийн халдварын 449 тохиолдол батлагдав
Хоёрдугаар сарын 22-ны өдрийн байдлаар COVID-19-ийн халдварын 449 тохиолдол батлагдсаныг Эрүүл мэндийн яам мэдээллээ. Улсын хэмжээнд PCR шинжилгээгээр батлагдсан нийт тохиолдол 461 мянга 796 болоод байна.
Долоо хоногийн дунджаар шинээр бүртгэгдэх халдварын тохиолдол 35 хувиар буураад байгааг ХӨСҮТ мэдээллээ.
Өнөөдрийн байдлаар “коронавирус”-ийн халдвар авсан 3756 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 49 хүний биеийн байдал нэн хүнд, 2390 хүний биеийн байдал хүндэвтэр байна. Өнгөрсөн нэг хоногт 573 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бол Өрхийн эмчийн хяналтад гэрээрээ эмчлүүлж байсан 1451 хүн эдгэрчээ.
Улсын хэмжээнд дархлаа сэргээх нэмэлт I тунд 1,019,936 хүн хамрагдаад байгаа бол 97 мянга 706 хүн дархлаа сэргээх нэмэлт II тунд хамрагджээ.
Холбоо барих: minjma.g@bloombergtvmongolia.com