“COVID-19”-ийн халдварын 33 дахь тохиолдол бүртгэгдлээ
Нийтэлсэн огноо: 2020 оны 04 сарын 20 11:30
“COVID”-ийн халдвар авч ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа иргэдээс нэг хүн эдгэрч ажиглалт, хяналтад шилжсэн байна.
Харин Москва-Улаан-Үд чиглэлд онгоцоор зорчиж, Алтанбулагийн боомтоор орж ирсэн нэг оюутан шинэ төрлийн “коронавирус”-ийн халдвартай болох нь тогтоогдсоныг ХӨСҮТ мэдээллээ. Ингэснээр Монгол Улсад батлагдсан тохиолдол 33 болоод байна. Үүнээс өмнө амралтын өдөр нэг тохиолдол нэмж бүртгэгдээд байсан юм. Сүүлийн тохиолдол нь гурав дахь удаагийн шинжилгээгээр баталгаажсан байна. Үүнээс гадна гадаадад халдвар авсан 13 иргэн бүртгэгдсэнээс тав нь эдгэрсэн гэж Эрүүл мэндийн яам мэдээллээ.
Б.Бямбасүрэн | @byambasuren_b
Холбоо барих: byambasuren.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2020-04-20 11:30
62511
BBJAX