COVID-19-ийн халдварын тархалт эрчимжсэнээс БНСУ $14.2 тэрбумын нэмэлт төсөв батлав
Нийтэлсэн огноо: 2022 оны 02 сарын 22 16:20
БНСУ-д COVID-19-ийн халдварын хүчтэй давлагаа үргэлжилсээр байна. Тус улсын Парламент энэ онд 11 тэрбум ам.долларын төсөв батлахаар төлөвлөж байсан ч халдварын тархалт эрчимжиж байгаагаас 2022 оны төсвийг 14.2 тэрбум ам.доллар болгон нэмэгдүүллээ.
Ийнхүү цар тахал эхэлснээс хойш БНСУ-ын Парламент долоо дахь удаагаа нэмэлт төсөв батлаад байна. Тус улс нэмэлт төсвийнхөө 90 гаруй хувийг цар тахлын улмаас их хэмжээний хохирол амссан бизнесүүдэд нөхөн төлбөр олгоход зарцуулахаар төлөвлөж байгаа аж.
Долоон удаагийн нэмэлт төсөв баталсны дараа БНСУ-ын нийт өрийн хэмжээ дотоодын нийт бүтээгдэхүүнийх нь 50.1 хувийг эзэлж байна.
М.Аминаа
Холбоо барих: aminaa.m@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2022-02-22 16:20
74393
BBJAX