Christie's: 228 каратын цагаан очир эрдэнэ $30 саяар зарагдах төлөвтэй байна
Нийтэлсэн огноо: 2022 оны 03 сарын 28 13:30
“Christie’s”-ийн дуудлага худалдаагаар 228 каратын цагаан очир эрдэнэ 30 сая ам.доллароор худалдаалагдах төлөвтэй байна.
Одоогоор 20-30 сая ам.доллароор зарагдах урьдчилсан тооцоо гараад байгаа юм. Түүнчлэн дуудлага худалдааны түүхэн дэх хамгийн том хэмжээтэй очир эрдэнэ гэдгээрээ онцлог аж.
Дуудлага худалдаа тавдугаар сарын 11-нд болох бөгөөд Женев дэх "Christie’s" -ийн дуудлага худалдаагаар зарагдана.
20 жилийн өмнө Өмнөд Африкт олборлосон энэхүү очир эрдэнэ өндөр үнэ хүрвэл дэлхийн хамгийн үнэтэй цагаан очир эрдэнийн нэг болох юм.
Б.Аззаяа
Холбоо барих: azzaya.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2022-03-28 13:30
74993
BBJAX