“CATL” компани “Jinchuan Group”-ийн 10 хувийг худалдан авахаар хэлэлцэж байна
Цахилгаан автомашины цэнэг хураагуур үйлдвэрлэгч БНХАУ-ын “Contemporary Amperex Technology” компани уул уурхайн “Jinchuan Group”-ийн 10 орчим хувийг худалдан авахаар хэлэлцэж байгааг эх сурвалж мэдээллээ.
Цэнэг хураагуур үйлдвэрлэхэд ашигладаг никель, лити зэрэг түүхий эдүүдийн нийлүүлэлтийг тасалдуулахгүй байхын тулд ийм алхам хийж байгаа аж.
Дээрх мэдээллийн дараа “Jinchuan Group”-ийн хувьцааны ханш 16 хувиар өсөж, үнэлгээ нь хоёр тэрбум ам.доллар хүрээд байна. Тус компанийн хувьцааны ханш он гарсаар 90 орчим хувиар өсөөд байгаа юм.
“TikTok”-ийн толгой компани “ByteDance” VR төхөөрөмжийн чихэвч үйлдвэрлэдэг “Pico” компанийг худалдаж авахаар хэлэлцэж байгааг мэдээллээ. Бээжинд төвтэй “Pico” компани 2015 онд үүсгэн байгуулагдсан, 300 гаруй ажилтантай аж. Тус компани голлон Азийн зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлдэг байна.
БНХАУ-ын цахим худалдааны “JD.com” компани логистик, үл хөдлөх хөрөнгийн “China Logistics Property Holding” компанийн тодорхой хувийг худалдаж авахаар хэлэлцэж байна.
Дээрх мэдээллийн дараа "China Logistics Property Holding”-ийн хувьцааны ханш 13 хувиар өсөж, зах зээлийн үнэлгээ нь 1.9 тэрбум ам.доллар хүрлээ. Хэдий тийм боловч хэлцэл эцэслэгдээгүй, судалгааны шатанд явж байгаа ажээ.
Ц.Бадмаараг
Холбоо барих: badmaarag.ts@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com