“Bloomberg”-ийн ам.долларын спот индекс сүүлийн 7 сарын хугацаанд 10 хувиар уналаа
“Bloomberg”-ийн ам.долларын спот индекс 1160.88 байгаа нь оны эхнээс хоёр хувиар буурсан үзүүлэлт болж байна.
Энэ онд ханшийн огцом савлагаануудыг “коронавирус” тодорхойлж байсан гэж судлаачид үзэж байгаа юм. Олон улсад цар тахлын улмаас улс орнуудын эдийн засгийн өсөлтийн хурд саарч, эдийн засгаа дэмжих бодлого хэрэгжүүлж эхэлсэн гуравдугаар сард ам.долларын ханш бусад валютуудын эсрэг чангарч эхэлсэн байна. Улмаар 2005 оноос хойш хүрч байгаагүй өндөр түвшинд хүрч чангарсан юм. Үүнд цар тахлаас үүдэн иргэд бонд, үнэт цаасаа зарж, бэлэн мөнгө болгож байсан нь гол нөлөө үзүүлсэн гэж шинжээчид тайлбарлаж байв. “Bloomberg”-ийн ам.долларын спот индекс сүүлийн 15 жилийн оргил цэгээс долоон сарын дотор 10 хувиар унаад байна.
Б.Дөлгөөнзул
Холбоо барих: dulguunzul.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com