“Blackstone” компани “Interplex Holdings”-ийг $1 тэрбумаар худалдаж авахаар хэлэлцэж байна
АНУ-ын “Blackstone” компани Сингапурын “Interplex Holdings” компанийг нэг тэрбум орчим ам.доллароор худалдаж авахаар хэлэлцэж байгааг эх сурвалж мэдээлээд байна.
Ойрын хэдэн долоо хоногт багтаж хэлцлийн талаарх мэдээллийг танилцуулах юм байна. “Blackstone” компани зургаадугаар сард БНХАУ-ын “Soho China” компанийг гурван тэрбум ам.доллароор худалдан авах санал хүргүүлээд байгаа аж.
АНУ-ын хөрөнгө оруулалтын “Bain Capital” компани хяналтын багцыг нь эзэмшдэг, Сөүлд бүртгэлтэй “Hugel” компанийн 42.9 хувийг “Aphrodite Acquisition” компанид 1.5 их наяд воноор худалдахаар боллоо.
Ботокс үйлдвэрлэгч тус компанийн нэгж хувьцааг 280 мянган воноор үнэлсэн байна. Энэ нь хувьцааных нь ханшнаас 24 хувиар өндөр дүн боллоо. Хэлцэл ирэх оны нэгдүгээр сард эцэслэгдэн шийдвэрлэгдэх юм байна.
Ачааны автомашин үйлдвэрлэгч “Volvo АB” компани “Jiangling Motors”-ийн охин компани “JMC Heavy Duty Vehicle” компанийг 125.7 сая ам.доллароор худалдан авлаа. Тус компани ирэх оны эцэст хэд хэдэн шинэ төрлийн ачааны автомашин үйлдвэрлэнэ гэж мэдэгдээд байгаа юм.
Цахим худалдаа эрчимжсэнээр БНХАУ-д “Volvo” компанийн ачааны автомашины эрэлт сүүлийн жилүүдэд нэмэгдээд байгаа ажээ.
Ц.Бадмаараг
Холбоо барих: badmaarag.ts@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com