“BlackBerry” шинэ ухаалаг гар утсаа танилцуулна
Канадын “BlackBerry” компани энэ долоо хоногт андройд үйлдлийн системтэй шинэ ухаалаг гар утсаа танилцуулах товтой байна. “Priv” хэмээх энэхүү гар утас нь 699 ам.долларын үнэтэйгээр худалдаанд гарах төдийгүй зорилтот зах зээлээрээ өндөр үнэтэй андройд гар утаснуудыг сонгожээ. “Priv” нь “Blackberry”-ийн танилцуулах хамгийн сүүлийн гар утас байж магадгүй байгаа юм. Учир нь тус компанийн Гүйцэтгэх захирал Жон Чен 10 дугаар сард хийсэн мэдэгдэлдээ ухаалаг гар утаснаас ашиг олж чадахгүй бол ирэх жилээс үйлдвэрлэлээ зогсоохоо мэдэгдсэн юм. “Blackberry”-ийн удирдлагууд ухаалаг гар утасны борлуулалтаа дэмжихийн тулд өнгөрсөн хоёр жилд хэд хэдэн шинэ загвараа танилцуулсан ч зах зээлд эзлэх нэг хувиа төдийлөн нэмэгдүүлж чадаагүй юм. Тиймээс тус компанийн Гүйцэтгэх захирал Жон Чен ухаалаг төхөөрөмжийн бизнесээс програм хангамж руу шилжих стратеги баримтлан ажиллаж байгаа ажээ. Тодруулбал 2016 онд програм хангамжийн нэгжийн орлогыг 500 сая ам.долларт хүргэх зорилт тавиад байгаа юм.
Э.Эрдэнэтуяа
Холбоо барих: erdenetuya.e@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com